Хөгжлийн Банкны хэрэгт холбогдох 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн 493 хавтас эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлжээ

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.

Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.
Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг Нийслэлийн Прокуророос шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *