Ж.Ганбаатар: Х.Хэрлэн УБТЗ-ыг удирдаж эхэлснээс хойш энэ салбар элгээрээ хэвтлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгт Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэн оролцсонгүй. Тэрээр 2021 оны арваннэгдүгээр сард тус газрын даргаар томилогдсон юм. Салбарынх нь чухал хуулийг хэлэлцэх хуралд оролцохгүй байгаа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайп Ж.Ганбаатарын бухимдлыг төрүүлэв.

Ж.Ганбаатар сайд “Улаанбаатар төмөр замын дарга хаачсан юм бэ. Өвчтэй гээд олон сар ажлаа хийгээгүй хүн. Одоо дахиад байхгүй байгаа юм уу. Энэ хүн чинь ажилдаа ирэхгүй хоёр, гурван сар болоо биз дээ. Ажил нь яаж яваад байгаа юм. Ард иргэдийн амьдралд чухал нөлөөтэй газрыг удирдаж байгаа хүн ажлаа хийдэггүй юм уу. Х.Хэрлэн гэдэг хүн Улаанбаатар төмөр замыг удирдсанаас хойш энэ салбар элгээрээ хэвтлээ. Би хэрэв Байнгын хорооны дарга байсан бол энэ төслийг шууд буцаана. Энэ хүн УИХ-ыг юу гэж бодоод байгаа юм. Байгууллагадаа өчнөөн мянган халаа сэлгээ хийнэ. Ажлаа мэддэг хуучны хүмүүс нь байхгүй. Түүнээс болж тэнд ямар асуудал үүсэж байгааг бүгд мэдэж байгаа. Дарга нь ирдэггүй юм гэхэд олон орлогчийнх нь нэг ирж болдоггүй юм уу. Өөрөө бол Засгийн газрын хуралдаанд ч ирдэггүй. ” гэв.

messenger sharing button

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *