О.Гэрэлт-Од: НДШ төлдөг залуус үр өгөөж хүртэж чадахгүй байна
Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-од:
“Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал залууст хүнд тусаж байна. Нийгмийн даатгалын харилцаа залууст хүртээмж бага байна. НДШ төлдөг ч үр өгөөжгүй. Тиймээс Монголын залуучуудын холбооноос энэ асуудлыг тавьж, эрх зүйн орчин бүрдүүлэх болно. Нийгмийн даатгалын харилцаанд залуусын төлөөллөөс оруулдаг байрны урьдчилгаа, сургалтын төлбөрөө төлдөг байя. Энэ боломжтой” гэв.