УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарчээ
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг АТГ-аас шалгаж байсан.
Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Түүнийг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан байна.Одоогоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирээгүй байгаа аж.
Сануулахад, АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон УИХ-ын 17 гишүүнийг зарласан. Уг 17 гишүүнд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн багтсан байдаг.