Цахим орчинд ялгаварласан, доромжилсон үг хэллэгтэй контентыг хязгаарлана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.18/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Учир нь, цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Энэ талаар өчигдөр /2023.01.17/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийх үеэрээ “Иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиолдолд ашиглахгүй байх хуулийг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар баталгаажуулна. Цаашид хүний эрхийг хамгаалсан дагалдах 139 хуулийг өргөн мэдүүлэхийн тулд ажиллаж байна. Төр иргэдийнхээ мэдээллийг хадгадах, хамгаалах, зөвхөн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр ашигладаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” хэмээн ярьсан билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *