АН өнөөдөр даргаа сонгоно
Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд хагарал бутралтай байгаа АН сүүлийн үед эвлэрлийн ажлыг эрчимтэй зохион байгуулж буй. Энэ хүрээнд энэ сарын 13-нд ҮБХ-гоо хуралдуулж, хуралдаанд 491 гишүүдээс 314 гишүүн оролцсон юм. Улмаар хурлаараа намын даргыг сонгох журмаа эцэслэн баталж, Их хурлын товоо гаргасан байдаг.
Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13.00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжлах аж.
АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын гишүүн Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар албан ёсоор нэр дэвшиж байгаа юм.