“Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд казино байгуулна, монгол хүн тоглуулахгүй”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар  Казиногийн тухай хуулийн төсөл, Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Монгол Улсын иргэдийг тоглуулахыг болон Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар казино зохион байгуулахыг хоригложээ.

Казино эрхлэгч нь үйл ажиллагаа явуулахад зориулсан 300 сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгийг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн хугацаанд Монгол Улсад оруулахаар заасан байна. Засгийн газраас тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгох бөгөөд хугацаа дуусгавар болсон тохиолдолд казино эрхлэгч нь компанийн 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан байна. Энэ болзлыг биелүүлбэл тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жилээр сунгаж болох аж.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан мэргэжилтнүүд Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Улмаар  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн онд /2022.05.03/ зохион байгуулж байв.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Казино бол аялал, жуулчлалыг татах нэг том хөшүүрэг болно. Ковидын дараах эдийн засгийг сэргээхэд аялал, жуулчлалын салбар маш том үүрэгтэй. Энтертаймент буюу зугаа цэнгэлийн аялал жуулчлалыг бий болгохгүй бол зөвхөн байгалийн аялал жуулчлал дангаар хөгжинө гэдэг өрөөсгөл ойлголт. Тийм учраас бид эдийн засгийг солонгоруулах энэ хуулийн төслийг боловсруулж дууслаа” хэмээсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *