|

Эстонийн элчин сайдыг Оросоос хөөжээ

ОХУ-д суугаа Эстонийн элчин сайдыг Оросын эсрэг үзэл буюу “Руссофоби”-г тараасан хэрэгт буруутган, ирэх хоёрдугаар сарын 7-ны дотор тус улсыг орхин явахыг тушаажээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ Эстони улс Москватай харилцаагаа “зориуд устгасан” гэж мэдэгджээ. Таллин дахь Оросын элчин сайдын яамны орон тоог цомхотгохыг Эстони улсын албаныхан шийдвэр  гаргасны дараа Оросын тал элчин сайд Лайдрег хөөлөө. Эстони нь Москвад хандан нэгдүгээр сарын эцэс гэхэд Элчин сайдын яам дахь ажилчдын тоог 17-оос найм болгож цөөлөхийг шаардсан аж.

ОХУ-аас өнгөрсөн жил Украин руу дайрч, дайн өдүүлснээс хойш Оросоос хөөгдсөн анхны элчин сайд нь Маргус Лайдре болов. Тэрбээр 2018 онд ОХУ-д ажиллахаар томилогдсон бөгөөд өмнө нь Их Британи, Финландад үүрэг гүйцэтгэж байсан. Хариуд нь Эстони улсаас тус улсад суугаа Оросын элчин сайдыг ижил өдөр нутаг буцахыг шаарджээ.

 

Мөн Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс хэлэхдээ, тус улс Эстонийг дэмжиж, хоёрдугаар сарын 24 гэхэд Оростой дипломат харилцааны түвшинг бууруулна гэжээ.НАТО-гийн 11 орны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Эстони дахь армийн баазад цугларч, Украинд газар нутгаа эргүүлэн авах, Оросын цаашдын довтолгооноос сэргийлэхэд туслах хэд хэдэн шинэ багц асуудлыг хэлэлцсэний дараа хурцадмал байдал үүсэв.

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *