Мэри Кондо зарчмаасаа ухарч, бууж өгөв

Японы эмх цэгцтэй, минималист хэв маягаар амьдрах ухааныг дэлхий дахинд сурталчилж, алдаршсан Мэри Кондо гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа зарчмаасаа ухарч, зарим талаар “бууж өгөхөд” хүрсэн тухайгаа Вашингтон Пост сонинд ярьсан байна.

Тэрээр, “Саяхныг хүртэл би мэргэжлийн цэгцлэгч байж, гэр орноо үргэлж цэвэр, цэмцгэр байлгахад бүх анхаарлаа тавьдаг байлаа. Гэвч одоо үүнээсээ татгалзахад хүрээд байна. Гэхдээ зөв шалтгаанаар. Гэртээ үр хүүхдүүдтэйгээ цагийг дураараа өнгөрүүлэхийн ач холбогдлыг би одоо ойлгодог болсон” гэж ярьжээ.

Кондо 2011 онд “The Life-Changing Magic of Tidying Up” (Эмхлэх цэгцлэхийн амьдралыг өөрчлөх увдис) нэртэй номоо хэвлүүлснээс хойш япончуудын бүх зүйлийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах ухааныг дэлхий дахинд сурталчлах болсон юм.

Marie Kondo Has 'Kind of Given Up' on Tidying Up: 'My House Is Messy'

 

Эх сурвалж: The Washington Post

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *