|

Хөгжлийн банкинд дотоод аудит хийлгэхийн тулд 320.5 тэрбум төгрөгийг гадны компанид төлжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.02.06)  болж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй.

Сонсголд  нийслэлийн Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцуулахаар урьсан албан тушаалтнууд, Цогц хөгжлийн үндэсний төв, Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, mpa.mn зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Мөн  Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудаас Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа, Эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек, Бизнес, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга С.Мөрөн, Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амгалан болон холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.

Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном, “Ди Би эм ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат нар өнөөдрийн сонсголд уригдан оролцож байгаа аж. Энэ өдрийн сонсголд нийт 63 гэрч, эхний асуудалтай холбогдуулан 31 гэрч дуудагдсан байна.

Эхлээд Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцсэн.

Үргэлжлүүлэн  Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүд буюу АСЕМ-ын автобусны түрээс, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Баруун Баян Транс ХХК, МСМ групп ХХК, Жамьяан пайтан ХХК, Түмэнжинчин ХХК, Сопрэмакс ХХК, Дарханы арьс ширний цогцолбор ОНӨХХК, МПМ ресурс ХХК, Засагт хаан ХХК-д олгосон зээлүүдийн асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж байна.

Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнгийн талаарх нотлох баримтыг судлах үеэр  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөгжлийн банкны дотоод аудит хийхээр гадаадын компаниас багагүй мөнгөн дүнгээр олон улсын байгууллагаар шалгалт хийлгэсэн.

2019 онд 13.9 тэрбумаар тооцож гадны компани дүгнэлт гаргаж өгчээ. Үүнээс 4 сарын дараа МБ-ны шалгалтаар 320.5 тэрбумаар дүгнэлт гаргасан гэдэг нь ил гарсан. Ийм өндөр үнээр зээлийн эрсдлийн сангийн мэдээллийг ингэж худал гаргаж байсан” гэдгийг тодотголоо.

Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх гурав дахь багц асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн байх аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *