Туркийн газар хөдлөлтөд монгол хүн өртсөн эсэхийг шалгаж байна

Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сирийн хилийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн нурангид дарагдаж, 500 гаруй хүн амиа алдсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 284 нь Туркт, 230 нь Сирид бүртгэгджээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:17 цагт болсон бөгөөд 7.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Турк улсад манай улсын олон иргэн ажиллаж амьдардаг. Монгол Улсын гадаад харилцааны яамнаас тус газар хөдлөлтөд монгол хүн өртсөн эсэхийг шалгаж буйгаа илэрхийлсэн бөгөөд одоогийн байдлаар гэмтэж, бэртсэн хүн гараагүй аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *