Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жил тэмдэглэхгүй байхыг зөвлөжээ

Боловсролын ерөнхий газраас шинэ жилийн баяртай холбогдуулан цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад дараах зөвлөмжүүдийг хүргүүллээ. Тухайлбал,

-Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх

-Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх

-Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх

-Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах

-Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *