УИХ-ын гишүүдийн саналыг тоолдог системийг шалгана
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гэвч гишүүдийн санал тоолох төхөөрөмж гацах, гишүүний өгсөн саналыг тоолохгүй байх гэх мэт зөрчил гарсаар байна.
Парламентын ээлжит сонгуулийн дараа өндөр өртгөөр, илүү дэвшилтэт, шинэ технологи бүхий санал тоолох төхөөрөмжүүд авсан байдаг. Гэвч ээлжит бус чуулганы үеэр санал тоолох төхөөрөмжийн саатлын улмаас саналыг хүчингүй болгож, дахин санал тоолох болов.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын танхимд ашиглаж байгаа системд аудит хийх ажлын хэсэг байгуулж, Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсныг хэллээ.