Усан халианд живж нас барсан дөрвөн хүүхдийн хэргийг прокурорт буцаажээ

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр /2021.03.29/ тус хэргийн тав дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг прокурорт буцаажээ.

Тодруулбал, Прокурорын шатнаас хэргийг дахин тодруулах шаардлагатай байна гэж үзсэн байна.“Ханталст” компанийн ерөнхий захирал Ш.Бат-Энхэд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүх уг хэргийг хүлээж аваад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хийхээр товлосон. Гэвч яллагдагч талаас “шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлж, улмаар дөрвөн удаа хойшилсон.

Ийнхүү өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон боловч шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй хүсэлтийг талуудаас тавьсан учраас хэргийг прокурорт буцаажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *