ХӨЛ ХОРИО ТОГТООХ эсэхийг лхагва гарагт танилцуулна
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2021.03.29/ болж өндөрлөлөө.
УОК-оос 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн улаан түвшинд шилжих тухай саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов.
Өнөөдрийн Засгийн газрын хурал цуцлагдсан бөгөөд хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Лхагва гараг хүртэл шаардлагатай тооцоо судалгааг эцэслэх аж.