ӨНӨӨДӨР: “Цөмийн технологийн оролцоо, хэрэглээ” хэлэлцүүлэг болно
Хоёрдугаар сарын 10-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: МУИС-ийн номын санд: “Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.
09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбооноос “Нэг сая жуулчин хүлээн авахад бэлэн үү?” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8803-8882.
09.00-11.00 цагт: Нийслэлийн Хангарди” ордонд Эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нартай уулзалт зохион байгуулна. Утас: 9910-6580, 8802-3206.
09.30-10.30 цагт: “Блью Скай” зочид буудалд.”Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 8806-2101, 9914-9240.
10:00 цагт: МҮХАҮТ-д Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Узбекистан улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
14:00 цагт: Уран зургийн галерейд:70-аас дээш насны ахмад уран бүтээлчдэд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэн, үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 9916-6627, 9977-8237.