ӨНӨӨДӨР: Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд сэтгүүлчдийн уулзалт болно

Хоёрдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.30 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилнэ. 

08:30 цагт: “Блю Скай” зочид буудалд “Стандарт-хөгжил” сэдэвт уулзалт болж, БХБЯ, БСШУЯ, ЭМЯ-наас салбар салбарын стандартын талаар танилцуулна. Утас: 9111-8403.

11.00 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц лам Батцагаан цогчэн дуганд “Үзэсгэлэн болгогч” хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ. Утас: 8804-8481, 9888-0050.

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Засгийн газрын үйл ажиллагааны талаар “Дижитал Монгол либерти” ТББ-аас мэдээлэл хийнэ.

14.00-15.00 цагт: ГХЯ-нд: Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд хоёр улсын сэтгүүлчдийн уулзалт болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Ардын элч
Ардын элч
1 year ago

Үхсэний орос монголын аялал жуулчлал вэ ямар эргүү мал нь ийм юм сэдэж зохиодог байнаа