Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Узбекистан улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.Саидовын урилгаар гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр тэрбээр Бүгд Найрамдах Узбекистан Улсын төр, Засгийн удирдлагад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээврийн асуудал эрхэлсэн сайд нар, албаны хүмүүстэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцох юм байна.

Энэхүү айлчлал нь манай улс 1992 онд Бүгд Найрамдах Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал болох аж.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *