|

MRI оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

MRI буюу соронзон резонанст томографи оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Тодруулбал уг оношилгоог эмчийн заалтаар тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд энэ тохиолдолд тодосгогч бодисын төлбөр болох 150,000 төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж даатгуулагч 30 хувиа хариуцна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор соронзон резонанст томографи /MRI/ оношилгоог 350 мянган төгрөг байхаар зохицуулсан байдаг байна. Үүнээс 245,000 төгрөгийг ЭМД сангаас төлж иргэн 105,000 төгрөгийг төлөх юм байна.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын  сангаас бүрэн хариуцах аж.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *