СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван осол болжээ

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын байдлаар нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 32, үүнээс иргэн 6, мал 4, тээврийн хэрэгсэл 22 удаа галт тэргийг саатуулсан байна.

Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог байна. Гэвч жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг.

Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой!

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *