Дулааны шугамаас нэр, нас, харьяалал тодорхойгүй цогцос олджээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд дулааны шугам сүлжээний худгаас цогцос гаргажээ. Цагдаагийн байгууллагаас энэ тухай хүсэлтийг 2023.03.06-ны өдрийн 16:27 цагт онцгой байдлын газарт тавьсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дулааны шугам сүлжээний 3 метрийн гүнтэй худгаас нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *