Зарлах бус шалгадаг байя

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх АНЗААР арга хэмжээг эхлүүлсэн тухайгаа Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв.

Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтуудыг нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулах аж. Ингэснээр ийм төрлийн бодис, эм хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлагын талаар ойлголт мэдээллийг түгээх зорилготой гэв.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа ийнхүү зарлав. Зарлаад дараа нь шалгадаг тогтолцоо зөвхөн манайд л байдал гэлтэй.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал. Гэвч зарлахгүйгээр шалгавал илүү олон гэмт хэргийг илрүүлэх тустай баймаар…

Similar Posts

2 Comments

  1. Youre so cool! I dont suppose Ive learn anything like this before. So good to seek out somebody with some original ideas on this subject. realy thank you for starting this up. this web site is one thing that is wanted on the net, somebody with slightly originality. helpful job for bringing one thing new to the internet!

  2. I have been surfing on-line greater than three hours as of late, yet I never found any interesting article like yours. It is lovely price enough for me. In my opinion, if all webmasters and bloggers made just right content material as you did, the net shall be a lot more helpful than ever before.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *