Үргэлжлэн орсон цасны улмаас нэг өрхийн 150 орчим бог мал дарагдаж хорогджээ
Дундговь аймгийн Адаацаг суманд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд нэг өрхийн 150 орчим бог мал дарагдсан байна.
Одоогийн байдлаар цасанд дарагдаж хорогдсон 65 бог малын сэг зэмийг татан гаргасан бөгөөд үлдсэн 85 бог малын сэг зэмийг өнөөдөр гаргахаар болжээ.
Мөн 2-3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрүүдэд хоёр суудлын машин цас, шаварт суусан мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т бүртгэгдсэн байна.
Excellent web site. Lots of helpful info here. I’m sending it to several friends ans also sharing in delicious. And naturally, thank you on your sweat!