ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ
АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хориод буй. Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн эл хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ.
Тодруулбал түүнийг “Кью Эс Си” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хууль бус концессоор эзэмшүүлсэн хэргээр яллагдагчаар татсан байна. Тэрбээр тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргаж байсан байна.