БНХАУ-ын эдийн засаг тооцоолж байснаас их өсжээ
Улс орнууд цар тахлын дараас эдийн засгийн сэргэлтийн үе дээрээ явж байгаа билээ. Тэгвэл БНХАУ-ын эдийн засаг энэ жилийн эхний улиралд эдийн засагчдын тооцоолж байснаас их өссөн байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын ДНБ 4.5 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтөд нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь айл өрхийн худалдан авах чадвар нэмэгдсэн явдал юм.
Энэ жилийн гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараа худалдан авалтын хэмжээ 10.6 хувиар өссөн байна. Нэмэлтээр тус улсын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гарц 3.9 хувиар өсжээ. Гэвч БНХАУ-ын “Hang Seng” банкны ахлах эдийн засагч Дан Ван “Эрэлт буурах магадлалтай, ингэснээрээ экспортын хэмжээ тогтмол хурдацтай өсөхгүй. Учир нь гэвэл дэлхийн эдийн засаг удааширч байгаа” гэж “BBC” агентлагт хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ