Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Захиргаа, удирдлагын газрын дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкийг чадварлаг хүний нөөцөөр хангах, хөдөлмөрийн харилцааг зохицуулж, хяналт тавих, ажилтнуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэвийн байдалд хяналт тавих, Банкны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, жигд явуулахад шаардлагатай аж ахуйн үйлчилгээг хариуцан ажиллах, Банкны хэрэгцээнд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, тайлагнах, хэрэгжилтийг хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Бизнесийн удирдлага, төрийн удирдлага, эрх зүйн чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой байх;
2. Бизнесийн удирдлага, захиргаа удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
3. Банк санхүү, бизнес, төрийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай;
4. Ажилтнуудыг сэдэлжүүлэх, гүйцэтгэлийг хангуулах, багаар ажиллах, зөрчилдөөнийг зохицуулах, удирдан зохион байгуулах чадвартай;
5. Мэргэжлийн болон холбогдох судалгаа, шинжилгээ хийх, боловсруулах чадвартай;
6. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
7. Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Төрийн албан хаагчийн анкет болон CV;
• Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
• Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602