Гуанжоуд дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амиа алдаж, 5 хүн шархаджээ
БНХАУ-ын өмнөд нутгийн Гуанжоу хотод амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас 4 хүн амиа алдаж, 5 хүн шархадсан тухай тус хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Тодруулбал, дэлбэрэлт энэ сарын 22-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 10 цагт болсон байна. Сэжигтэн 59 настай Ху гэгч эрэгтэй тосгоны хорооны хурал болж байсан барилгад гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмжийг дэлбэлжээ. Хэргийн газар аврах ажиллагаа явуулж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Гэмт этгээд газраа хураалгасан тул ийм хэрэг үйлдэх сэдэл болсон байж болзошгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. ус бүс нутгийн 250 га талбайд дэд бүтэц, орчин цагийн барилга барих болон аялал жуулчлалын цэг болгохоор 8 тэрбум юаныг БНХАУ-ын засгийн газраас төсөвлөөд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: channelnewsasia.com