Яруу найрагч Ц.Хулан гаднын тагнуулын албатай хамтарсан хэмээн яллагдагчаар татсан, гэм буруутай эсэхийг шүүх тогтооно

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тухай НПГ-аас мэдээлэв.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ШУУД ҮЗЭХ:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *