НПГ: Нүүрсний гэх хэрэгт эрх бүхий хүмүүс 13.8 тэрбум төгрөгийн авилга авсан байж болзошгүй нь тогтоогдсон
Нүүрс олборлох, худалдах, тээвэрлэх хэргүүдийн талаар товч мэдээлэл өгье. Хамтарсан ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-ын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байна. 57 хүнд холбогдох долоон хэргийг шүүх рүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. УИХ-ын долоон гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм.
Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ, тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураан авсан байна.
ШУУД ҮЗЭХ: