ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна

2023.4.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.4.20, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.54-19.48
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments