Х.Баттулга: Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсоноор ямар үр дүн гарч байгааг яс, махаараа мэдэрч байна

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа.

Энэ үеэр нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлүүлээд 21 аймгаараа тойрно. Уулзалтууд хийнэ. АН-ын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол Улсын асуудал юм. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийддэг сунгаа юм.

Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар байдгийг бид амьдралаараа, яс махандаа шингэтэл ойлгож байна. Тиймээс АН парламентэд тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль юм. Тиймээс өөрийн биеийг энэ сунгаанд сойж байна” гэлээ.

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *