Өнөөдөр олон улсын сувилагч нарын өдөр

Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг энэ баяр бараг зуун жил болж байгаа ч сувилагч нарын зөвлөл байгуулагдсан 1971 оноос эхлэн дэлхийн хэмжээнд албан ёсоор тэмдэглэдэг болжээ. Олон улсын Улаан загалмай нийгэмлэг англи сувилагч Флоренс Найтингейлийн төрсөн өдрөөр уг баярыг бий болгосон юм.

Сонирхолтой баримтууд-

  • Эмнэлгийн сувилагч нарын мэргэжил I Петр хаан “хандмаа нарыг цэргийн эмнэлэгт томилох тухай”  зарлиг гаргаснаар үүсгэсэн ба түүний дараа эмэгтэйчүүд  энэрэнгүйн асрагч нар болцгоож байв. Харин хатан хаан II Екатерина тэр зарлигийг нь цуцалжээ.
  • Эмч Михаил Пальцев 1860 онд мэс засалчдад туслах сувилагч нарын штаб байгуулах хүсэлтийг засаг захиргаанд хүргүүлжээ.
  • 1856 онд Флоренс Найтингейл Крымын Балаклава хотын ууланд  1853-1856 онуудын дайнд амь үрэгдсэн асрагч сувилагч эмэгтэйчүүд, цэргийнхэн, эмч нарын дурсгалын цагаан загалмайг босгуулжээ.
  • Лондонд Флоренс Найтингейлын музей бий.
  • Бүхнээс олон 100 000 хүн тутамд 2162 сувилагч ноогддог орон нь Финлянд юм. Хамгаас цөөн 100 000 хүн тутамд 5 сувилагч ноогддог орон нь  Гаити болдог.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *