Н.Номтойбаярын хорихоос суллагдаж буй мөч

Хорих ял эдэлж байсан Н.Номтойбаяр өнөөдөр /2021.04.01/ суллагдсан. Тэрээр 10 сар хоригдоод ийнхүү суллагдаж байгаа юм.

Түүний  төрсөн дүү Н.Цэлмүүн нүүр номын хуудаснаа “Нулимс дуслах биш урсаж байна. Баярлах, гомдох, зэвүүн хүрэх нэг дор мэдрэгдэх үе. Хилс хэргээр суусан ах минь аавдаа үнсүүлэх мөч” хэмээн зургийг нь хуваалцжээ.

Харин иргэн Н.Номтойбаяр суллагдсан даруйдаа өөрийн  твиттэр хуудастаа “Та бүгд сайн уу? “Улстөрийн хөл хорио”-нд 307, ажилласны  шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй  болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёсзүйт улстөрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэжээ. 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments