Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхаарууллаа. Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлснээр “Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна. Хэрвээ зам харагдахгүй хаагдах шаардлагатай болбол хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийнэ” гэлээ.
Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхааруулж, цаг агаарын аюул үзэгдэл болох эрсдэлтэй тул аль болох холын замд зорчихгүй байхыг зөвлөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *