Халх голын сав газраар бороо орно
2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, халх голын сав газраар бороо, нойтон цас орно.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар