1072 хувьцаанд ногдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийднэ
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. ТУЗ-ийн ээлжит хурлаар Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа эзэмшигчдэд ноглол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргана.
Эрдэнэс Тавантолгой компани 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд урьдчилсан тооцооллоор 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд 100 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэж компанийн удирдлага мэдээлсэн. Гэхдээ хувьцаа эзэмшигч иргэдэд нэг удаа бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах уу, эсвэл ашгийн эх үүсвэрээрээ томоохон төсөл хэрэгжүүлэх үү гэдгийг өнөөдөр ТУЗ шийдэх аж.