Сургуулилалт хийж байсан нисдэг тэрэг газардах үеэрээ осолджээ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд нисдэг тэрэг унаж, осолджээ. Тодруулбал, ОБЕГ-ын дадлага, сургуулилтын нисдэг тэрэг бэлтгэл, сургуулилалт хийж, газардах үедээ унасан байна. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нисдэг тэрэгт нисгэгч ганцаар байсан бөгөөд бэртэж, гэмтсэн зүйлгүй гэлээ.
Одоогийн байдлаар ИНЕГ-аас шалгалтын баг гарч, осол болсон газарт ажиллаж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарлалаа.