Гэмтсэн хэргийг нь шалгаж байх явцад 15 настай охин байрны дээврээс унаж амиа хорлосон гэв

Өвөрхангай аймагт өсвөр насны хүүхэд амиа хорлож нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн тухайн цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

“Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *