ШУУРХАЙ: Алтны уурхайд Ланд-200 маркийн автомашинаар хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах нэгэн алтны уурхай руу тавдугаар сарын 09-10-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад 10 орчим хүн бүлэглэн халджээ. Энэ үеэрээ уурхайн нэг ажилтныг Ланд-200 маркийн машинаар дайрсан байна.
Үүний улмаас тухайн ажилтан газар дээрээ амиа алджээ. Мөн бусад ажилтныг “ална” хэмээн сүрдүүлж, араас нь хөөсний улмаас хэд хэдэн иргэн гэмтэж Төв аймгийн Заамар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сум нь хил залгаа оршдог тул хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн аж.
Эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өглөөний 07:00 цагт хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийж, хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Мөн зэвсэглэсэн хүмүүс дунд улсын цолтой бөх байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ганхуяг арслан л биз золбин нохой
Хайран сайхан ах минь үнэхээр итгэж өгөхгүй юм муу хүний үнэргүй новшнууд бүгдийн хараал идэг писда
Алт аминд халтай. Алтнаас болж хайран хүний аминд хүрдэг арчаагүй шуналтай зэрлэгүүд юм даа. Өөрсдөө сүйрэх байх даа удахгүй. Арай арай. Шүүх шударга байгаарай даа.
Харцага цолтой муу юм болгонд нэр нь холбогддог бөх үү?