ҮЙЛ ЯВДАЛ: “Бидний сувилагч-Бидний ирээдүй” ёслол болно

Тавдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08:30 цагт: ХЗДХЯ-нд: “Допинг ба спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэгтэй. Утас: 266210, 9119-0988.

09:00 цагт: МУБИС-д: “Хувьсаж буй боловсрол-Шинэ үеийн суралцагч” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.  Утас: 8810-2915.

11:00 цагт: СТӨ-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Бидний сувилагч-Бидний ирээдүй” Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааболно. Утас: 9191-5340, 8911-9482.

11:00 цагт: ХӨСҮТ-д: Covid-19 нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлнэ. Утас: 8964-7777.

11.00-13.00 цагт: Мод тарих өдрүүд эхэлж, нийслэлд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын замд мод тарина.

12:00 цагт: “Мишээл Экспо”-д: “Barilga Expo-2023” үзэсгэлэн яармагийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууц, амины орон сууцны төслүүдийг танилцуулах “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэнгийн хэсэг нээгдэнэ. Утас: 9100-0222.
12:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: АН-ын дарга Л.Гантөмөрийг дүрмийн дагуу  үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж тус намын “Эрх чөлөөний төв”-өөс мэдээлэл хийнэ.

18.00 уагт: “Монгол Арт” галерейд: Зураач, уран бүтээлч Д.Батбилэг, Б.Эрдэнэбаяр нарын “Be ready” марсын арт-үзэсгэлэн нээгдэнэ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments