П.Сайнзориг: Тавантолгой компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэхгүй

Засгийн газраас арванхоёрдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.Улмаар тус компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллаж байгаа билээ.

Тэрбээр “Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит Тавантолгой компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Тиймээс та бүхэн тайван ажлаа хийх хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй бол хийх ажлаа хийгээрэй. Байгууллагын дотоод группүүдэд цахим сүлжээнд түгсэн мэдээ мэдээллийг хуваалцаж болохгүй гэж ташаа мэдээлэл тараасан байсан. Тийм зүйл байхгүй. Би эдгээр хүмүүст хариуцлага тооцно. Шулуухан хэлэхэд зарим зүйлд та бүхэн хэрсүү хандаарай.

Цаашдаа компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна гэж үзэж байна.Бүртгэлгүй нүүрсний асуудал, Эрдэнэс Тавантолгой компанийн талбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна” хэмээв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *