Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Азийн Хөгжлийн Банкны Итали Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Сергио Лугареси, Япон улсыг хариуцсан захирал Такахиро Ясуй болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн Банкны туслалцаа, хамтын ажиллагаанд талархаж явдагаа илэрхийлээд цаашид буюу цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн бус жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцов.