|

Ш.Адьшаа: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2028 оноос хэрэгжих нөхцөлтэй батлах нь зүй

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн төслийг танилцуулж санал бодлыг нь нэгтгэхээр ажилласан билээ. Тэгвэл иргэдийн дэвшүүлж буй санал бодлын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодрууллаа.

Тэрээр “ҮХ-ийн өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллалаа. Иргэд багагүй бухимдалтай байна. Гишүүдийн тоог 152 болгоно гэх асуудлыг их эсэргүүцэж байгаа ойлголттой ирлээ. Түүнчлэн орон нутагт иргэдийн амьдрал их доройтсон, цалин хөлс, тэтгэврийн мөнгө амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна. Үнийн өсөлт зэрэг нь ард түмнийг туйлдуулсан байна. Тиймээс үүнийг нухацтай хэлэлцэж, шийдэхгүй бол ард иргэд, сонгогчид ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжихгүй юм байна гэсэн ойлголттой ирсэн. Гэхдээ өнгөрсөн найман удаагийн сонгуулийн үр дүнг харж үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Төрийн гацааг арилгах асуудал орох ёстой гэж бодож байна. ҮХ-ийн өөрчлөлтийг батлаад, 2028 оноос хэрэгжих нөхцөлтэйгөөр зарим өөрчлөлтийн хийх шаардлагатай юм болов уу гэж бодож байна. Ялангуяа, гишүүдийн тоог 152 болгоно гэдэг дээр эсэргүүцсэн байр суурьтай байна” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments