ЦЕГ:БНХАУ-ын цагдаа нар манай улсад гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг нь худал

“Өвөр Монголын зохиолч А.Лхамжавыг Улаанбаатар хотод амьдарч байсан орон сууцнаас нь энэ сарын 3-нд БНХАУ-ын цагдаа нар баривчилсан” гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Нийгмийн сүлжээнд тархсан уг мэдээлэл худлаа. Мөн БНХАУ-ын цагдаа нар манай улсад гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байдаг” гэсэн юм.

Харин Гадаадын Иргэн Харьяатын Газраас лавлахад “Өвөр Монголын иргэн 2023 оны гуравдугаар сарын 6-нд жуулчин ангиллын визээр Монгол Улсад орж ирсэн байгаа юм. Монгол Улсын виз олгох журмын дагуу тухайн иргэн нэг удаа 30 хүртэлх хоногоор визээ сунгуулаад, хугацаа нь дуусахаас өмнө нутаг буцсан байна. ГИХГ-аас тухайн иргэнийг албадан гаргасан, шалгасан зүйл байхгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *