БНХАУ 78 настай Америк иргэнийг тагнуул хэмээн буруутгаж бүх насаар нь хорьжээ

БНХАУ-ын шүүх Жон Шинван Лин нэртэй 78 настай Америк иргэнийг тагнуул хийсэн гэж буруутган бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрээр Хонконг хотын байнгын оршин суугч бөгөөд түүнийг хоёр жилийн өмнө Сүжоу хотод байхад нь БНХАУ-ын тагнуулын эсрэг алба баривчилсан байна.

Хятадын Дунд шатны ардын шүүх “WeChat” дээр “Түүнийг тагнуулын хэрэгт буруутган, бүх насаар нь хорих ялаар шийтгэн улс төрийн эрхийг нь хассан” гэж бичжээ. Үүнээс өөр мэдэгдэл тус шүүхээс гаргаагүй юм. Хятадад хаалттай шүүх хурал их болдог, мөн тагнуулын ажилтай холбоотой шүүх хурлын талаар олон нийтэд тийм ч их мэдэгдэл хийгээд байдаггүй аж. Гэвч гаднын иргэнд бүх насаар нь хорих гэх мэт хүнд ял оноох нь харьцангуй ховор тохиолддог байна. Линий талаар Бээжин дэх АНУ-ын элчин сайд мэдэгдэл хийхдээ “Хилийн чанадад буй Америк иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллах нь АНУ-ын төрийн департаментын тэргүүн зорилго” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *