81 настай Британи эмэгтэй 175 дахь марафондоо оролцжээ

Хилари Варам нэртэй Их Британи эмэгтэй 81 настайдаа 175 дахь марафондоо оролцсон байна. Тэрээр өнгөрсөн ням гарагт (2023.05.14) болсон Роб Бурровын нэрэмжит Лийдсийн марафонд уралджээ. Хилари анх 55 настайдаа марафон гүйлтээр хичээллэж эхэлсэн бөгөөд 300 гаруй марафонд оролцох зорилготой байгаа юм.

Тэрээр Лийдсийн марафоныг 8 цаг 15 минутын дотор гүйж дуусгасан байна. Хилари ярилцлага өгөхдөө “Марафонд оролцох гайхалтай байлаа, үнэхээр сайхан байна. Гүйлтийнхээ 10 гаруй километрт ороход хоёр жилийн өмнөөс марафоноор хичээллэсэн эмэгтэйтэй таарсан. Би түүнтэй барианд ортлоо ярилцаж гүйсэн. Ганцаараа гүйх нь хэцүү байдаг, гэхдээ хүнтэй хамт гүйвэл нүд ирмэхийн зуур л дуусчихдаг юм байна гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *