Ким Хён Ги: Монгол иргэдийг Сөүл хотод аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй. Томилолтын эхэнд БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Ким Хён Гитэй уулзсан байна.

Энэ үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги “Улсын нийслэл бол хөгжил цэцэглэлтийн хажуугаар хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалал, орон сууц, хүрээлэн буй орчин гэсэн олон талын асуудлыг агуулж байдаг. Сөүл хот өөрсдийн баримталсан бодлого, арга барил, туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана. БНСУ-д олон монгол иргэн амьдарч байгаа тул Сөүл хотод аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарах болно” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *