Солонгосын Ардчилсан намын дарга руу хутгатай этгээд халдаж шархдуулжээ
Солонгосын улс төрийн томоохон сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга И Жэ Мюнийг Бусан хотод ажлын айлчлал хийж байх үеэр өнөөдөр буюу мягмар гарагт хутгатай этгээд халдаж түүний хүзүүг шархдуулжээ.
И Жэ Мюн ухаан алдаагүй ч одоо хүртэл цус алдсан хэвээрээ байгаа хэмээн “Korea Times” мэдээлэв. Халдлагаас 20 минутын дараа түүнийг эмнэлэгт хүргэж, халдлага үйлдсэн этгээдийг шуурхай баривчилсан байна.
Эх сурвалж:Korea Times