Олон улсын шүүх Украйнд Геноцид үйлдэж байгаа хэргийг хянан шийдвэрлэнэ

Олон улсын шүүх Украин дахь геноцидын нэхэмжлэлийг өнөөдөр /2022.03.16/ хянан шийдвэрлэнэ. Геноцид гэдэг нь хүн төрөлхтөний эсрэг системтэй устгах үйл ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, аливаа бүс нутагт бүлэглэн суурьшсан цөөнхийг устгах зорилготой дарангуйллын зан үйл гэж хэлж болох юм. “Геноцид үйлдсэн гэх уг хэргийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенцийн дагуу хянан шийдвэрлэх боллоо” гэж Олон улсын шүүх өөрсдийн твиттер хуудсандаа жиргэжээ.

Хянан шийдвэрлэх хурал Нидерландын Гааг дахь Энхтайвны ордонд орон нутгийн цагаар 16:00 цагт болно. Украинчууд Орос хэлээр ярьдаг хүмүүсийн эсрэг геноцид үйлдэж байна гэж Оросын тал буруутгасан. Тэгвэл энэ мэдэгдлийг Украины талаас няцааж буй бөгөөд хоёрдугаар сарын 27-нд Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. “Орос улс өөрсдийн түрэмгийллийг зөвтгөхийн тулд геноцидын үзэл баримтлалыг мушгин гуйвуулж, шалтаг гаргаж байна. Бид Оросыг цэргийн үйл ажиллагаагаа яг одоо зогсоохыг шаардаж байна. Шүүх хурлыг яаралтай эхлүүлэхийг хүсч байна” гэж Зеленский мэдэгдсэн байна.

Эх сурвалж: THE JERUSALEM POST

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *