ОХУ цэргийн ажиллагааг багасгахыг амласан ч Чернигов мужид цохилт өгсөөр байна
ОХУ болон Украины төлөөлөгч нар энэ Мягмар гарагт /2022.03.29/ Истанбул хотноо уулзаж хэлэлцээр хийсэн. Тус хэлэлцээрийн үед ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин Киев болон Чернигов хот руу чиглэсэн цэргийн үйл ажиллагааг эрс буруулахаа мэдэгдсэн ч уулзалтын дараа Оросын цэргүүд Чернигов хот руу өгөх цохилтоо зогсоосонгүй.
Тус хотын захирагч Вячеслав Чаус “BBC” агентлагт хэлэхдээ “Тэдний зэвсэгт хүчин хэлсэн үгэндээ нэг ч удаа хүрч байгаагүйг бид мэднэ” гэжээ. Чаусын хэлснээр өнгөрсөн шөнө их хурц өнгөрсөн бөгөөд Чернигов хот одоог хүртэл ус, цахилгаан, дулаангүй байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ